“Hoome” – аппликейшны нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр болсон огноо (Effective date): 2025 оны 10 сарын 15 өдөр

Энэхүү нууцлалын бодлого нь Новелсофт ХХК–ний Hoome платформын (цаашид “платформ” гэх) бүх бүрэлдэхүүн хэсэгт (вэбсайт, Android/iOS мобайл апп) хамааралтай бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах (personal data), хадгалах, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл өгөх зорилготой.
  1. 1. Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, хадгалах
    1. 1. Бид хэрэглэгч таны платформыг хэрхэн ашиглах зорилгоос хамааран хувийн болон үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг цуглуулна.
    2. 2. Хэрэглэгчийг таних, нэвтрэлтийг баталгаажуулах технологи нь хэрэглэгчийн нэр эсвэл и-мэйл хаяг (email address), утасны дугаар (phone number), нууц үг (password) дээр суурилах ба эдгээр мэдээллийг бид үүлэн орчинд байрлах нууцлал бүхий өгөгдлийн санд хадгалдаг.
  2. 2. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах
    1. 1. Платформ нь хэрэглэгчийн мэдээллийг (personal data) зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах зориулалттай бүх боломжит цахим болон биет хамгаалалтуудыг хэрэглэн ажиллана.
    2. 2. Хууль, эрх зүйн байгууллагаас онцгой шалтгааны улмаас албан ёсоор мэдээлэл гаргаж өгөхийг хүсэхээс бусад тохиолдолд мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулалгүй хадгална.
    3. 3. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, тодорхой хугацааны дараа мэдээлэл устгах эсвэл цаашид хадгалах эсэх эрхийг платформ хөгжүүлэгч эзэмшинэ. Жишээ нь: системийн статистик тооцоолол гаргах буюу үүнтэй төстэй зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээллийг хугацаагүйгээр хадгалж болно.
  3. 3. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах
    Хэрэглэгчийн мэдээлэл нь зөвхөн платформын үндсэн үйлчилгээний хүрээнд ашиглагдана. Үүнд:
    1. 1. Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх.
    2. 2. Хэрэглэгч хооронд мэдээлэл хүргэх, солилцох боломж бүрдүүлэх.
    3. 3. Платформын бүх төрлийн үйлчилгээг дэмжих, хяналт тавих.
    4. 4. Хэрэглэгчид үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэх.
  4. 4. Хувийн мэдээллийг эрх бүхий этгээдтэй хуваалцах/хуваалцахаас татгалзах тохиолдол
    1. 1. Платформ нь эрх бүхий байгууллагын зүгээс албан ёсоор шаардсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хуваалцах үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх эсвэл хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүй.
    2. 2. Платформ хөгжүүлэгч нь өөр компанитай нэгдэх эсвэл өөр компанид худалдагдах тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл хуулийн дагуу зохих этгээдийн мэдэлд шилжинэ.
    3. 3. Үүнээс өөр тохиолдолд бусад этгээдэд хуваалцахгүй болно.
  5. 5. Нууцлалын бодлогод шинэчлэлт, өөрчлөлт оруулах
    1. 1. Платформ хөгжүүлэгч нь энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэнэ.
    2. 2. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглахтай холбоотой шинэчлэлтүүдийг хэрэглэгчид мэдээлэх үүрэгтэй.
  6. 6. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс
    1. 1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (байгалийн гэнэтийн аюул осол, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хориг, халдварт өвчин, систем зогсох нөхцөл байдал гэх мэт)-ийн улмаас энэхүү нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.
  7. 7. Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөх
    1. 1. Хэрэглэгч нь аливаа үйлчилгээнд бүртгэлтэй эсэхээс үл хамааран платформын үйлчилгээг ашигласнаараа энэхүү нууцлалын бодлогыг уншиж, хүлээн зөвшөөрсөнд тооцно. Энэ нь бичгээр гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөнтэй адил хүчинтэйд тооцогдоно.
    2. 2. Энэхүү бодлогын 3 болон 4.1 дэх зүйлд заасны дагуу хэрэглэгчийн мэдээллийг ашиглахыг зөвшөөрөхгүй бол платформыг ашиглахаас татгалзах боломжтой.

“Hoome” – аппликейшны нууцлалын бодлоготой холбоотой асууж тодруулах зүйл байвал no-reply@hoome.mn хаягаар холбогдоно уу.